Ирэх сараас улс хоорондын тээвэрлэлтэд тээврийн хэрэгсэл нэмэхгүй
2021-08-24

 

Ирэх сараас Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлийн улс хоорондын тээвэрлэлтэд тээврийн хэрэгсэл нэмэхгүй болсон талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдэл гаргажээ.

 

Тодруулбал, тус мэдэгдэлд "коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Замын-Үүд боомт -БНХАУ-ын Эрээн боомтын тээвэрлэлт буурсан. Тээвэрлэлт буурсан боловч улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын тоо нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлд хилийн татан авалтын тоо тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэсглийн тоотой уялдахгүй, тээврийн хэрэгслийн хэт их бөөгнөрөл үүсээд байгаа тул  2021 оны 9 сарын 01-ний өдрөөс тодорхойгүй хугацаагаар Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлийн улс хоорондын тээвэрлэлтэд тээврийн хэрэгсэл нэмэхгүй болсныг үүгээр мэдэгдэж байна" гэж ээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зурхайч:
Ерөөсөө нэмээгүй байж нэмэхгүй ч гэх шиг битгий жүжээд бай
2021-08-24