Түгжрэлийг хэрхэн бууруулах вэ
2021-08-25

Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг батлаж, нийслэл Улаанбаатар хотод 500 мянган хүн оршин суухаар тооцсон ч өнөөдөр энэ ачаалал төлөвлөснөөс гурав дахин нэмэгдээд байгаа.  Нийслэл Улаанбаатар хотын замын даац 300 мянган автомашиныг 25 км цагийн хурдтай нэвтрүүлэх хүчин чадалтай ч өнөөдөр 500 гаруй мянган автомашин зорчиж байна. Энэ байдлаас улбаалж өнөөдөр нийслэлийн автозамын нэвтрүүлэх хүчин чадал 13 км цаг, оргил ачааллын үед найман км цагийн хурдтай болжээ. Нэг үгээр хэлбэл, оргил ачаалалтай үеийн дундаж хурд явган хүнийхтэй бараг адил түвшинд очсон байна.   Иймээм манай улс жил бүр 80-90 мянган автомашин шинээр худалдан авч байна. Цаашид ингэж үргэлжилбэл 1-2 жилийн дотор нийслэл Улаанбаатар хот тэг зогсолт хийх нөхцөл байдал бодитоор үүсчээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагт Богдхан төмөр замын барилгын ажлын нээлт дээр онцолсон. Тиймээс ч  Улаанбаатар хотын төмөр зам, авто замын огтлолцолд дунджаар 144 минутыг зарцуулж байгаа нөхцөл байдал 57 хувиар буурна гэсэн тооцоо бий. Тэгвэл Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулсны нэг нь Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо юм. Тус хороо хуралдаж, дараах шийдвэрт хүрчээ. 

 

Хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

 

Түгжрэлийн эсрэг төрийн албаныхан манлайлал үзүүлэх хэрэгтэй байна. Холбогдох байгууллагуудад энэ чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Жилд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоо 70-80 мянгаар нэмэгддэг. Түгжрэлийн асуудлыг 2021-2025 онд цэгцлэхгүй бол, энэ байдал удаан үргэлжилбэл замын хөдөлгөөний хурд зургаан км цаг болж, явган явж байгаагаас ялгаагүй болно. Түүнчлэн хамран сургах тойргийг зөв зохицуулбал түгжрэл тодорхой хэмжээнд буурна. Энэ бол богино хугацаанд хийх ажил.

 

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

 

-Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль гээд боловсролын гурван байгууллагын түвшинд түгжрэлийг бууруулах судалгааг эхлүүлсэн. Энэ хүрээнд 25 цэцэрлэгт 60 ээлжийн багш ажиллуулахаар боллоо. Мөн цэцэрлэг, сургуулийн эхлэх, тарах цагийг зөв зохицуулах ёстой. Түүнчлэн байгууллагын цэцэрлэгийг дэмжих нь  бага зардлаар том асуудлыг шийдэх шийдэл. Гэр хороололд 2-4 айлын газрыг авч, мөн олон хүн амтай орон сууцны хорооллын нэг давхрыг цэцэрлэг, бага сургууль болгох, цэцэрлэг, сургуулийн стандартыг шинэчлэхээр судалж байна. Сургуулийн автобус явуулах нь үр дүнтэй байгаа. Мөн богино хугацааны шийдэл нь сургуулийн хэв шинжийг өөрчлөх. Өөрөөр хэлбэл, нийслэлд 5000-аас олон хүүхэдтэй төрийн өмчийн 10 сургууль бий. Түгжрэл үүсгэж байгаа энэ 10 сургуулийг ойролцоо ачаалал багатай сургуулиудтай нэгтгэж, бага, дунд, ахлах сургуулийн цогцолбор байдлаар хөгжүүлэх боломж байна. Түүнчлэн их, дээд сургуулийн цагийн хуваарийг өөрчлөх хувилбарыг судалж байна.

 

 

Энэ үеэр мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн асуудлыг судалж, танилцуулах үүрэг өглөө. Тодруулбал,

 

  • Эхний ээлжид богино хугацааны шийдэлд анхаарах,

  • Төрийн алба хаагчдын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг гаргах,

  • Орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох,

  • Түгжрэлийн эсрэг үйл ажиллагааг төсвийн бодлогоор дэмжих арга замуудыг судлах,

  • Хотын төвд барилга барихыг дэмжихгүй, харин хотын захад барилга баривал төсвөөс дэмждэг болох,

  • Хотоос нүүх шийдвэр гаргасан их, дээд сургуулиудад төсвийн дэмжлэг үзүүлэх,

  • Хотын төвөөс ажлын байраа нүүлгэвэл төсвийн дэмжлэг үзүүлдэг болох,

  • Хотоос хөдөө рүү нүүсэн иргэдэд дэмжлэг үзүүлдэг болох,

  • Нийтийн тээврийн асуудлыг хувийн хэвшилтэй хамтарч шийдэх боломжийг судлах,

  • Алхах болон дугуй унахад ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судлах,

  • Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах асуудлыг судлах, цаг хугацааны хувьд хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй эсэхийг судлах,

  • Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг байх арга үр дүнтэй эсэхийг судлах,

  • Хотын төвийн хэсэгт автомашин гадаа огт зогсдоггүй болгох,

  • Сургуулийн автобусыг түрээслэх аргаар шийдвэрлэх боломжийг судлах,

  • Хотын төвд баригдах барилгуудад зогсоолын стандарт тогтоох,

  • Төрийн алба хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал үр дүнтэй эсэхийг судлах,

  • Хотын төвийн гол замуудыг нэг урсгалтай болгох,

  • Түгжрэлийн эсрэг санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулдаг тогтолцоог судлах,

  • 1-р эгнээнд орхисон машины торгууль, шийтгэврийн орлогыг түгжрэлтэй холбоотой ажилд зарцуулдаг болох талаар судлах,

  • Худалдааны төвүүдийн цагийг зөрүүлэх,

  • Хувийн болон төрийн байгууллагын ажлын цагийг зөрүүлэх гэх зэрэг саналууд боломж, үр дүнтэй эсэхийг судалж тогтоох үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад өгөв. Түүнчлэн богино хугацааны шийдлээ энэ баасан гарагт, дунд хугацааны шийдлээ ирэх долоо хоногийн даваа гарагт танилцуулахыг үүрэг болгосон байна. 

Э.Сонор

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
jini:
Их гоё бн
2024-02-26
Mashinaa bagasgah bodlogo tegeel boloo yu bodhov 1 arga ingeel boloo tatvar huraamj zogsool bugdiign nemeed mashin unahad mash hechuu bolgodgiin
2021-08-25
Болд:
Уб шиг газар нутагтай Сингапур улсад 6 сая хүн асуудалгүй амьдраад байхад бидний байж бөйгаа байдал арай ч дээ Энэ бол М.Энхболдоос эхтэй ажил хийх чадваргүй мэдлэггүй сэтгэлгүй хотын дарга нэртэй авилгалчдын балаг Харин Бат Үүл ийн үед хотын хөгжил нэг шат ахьсан Бат Үүл зүтгэж байж Нисэхийн болон зуслангийн замуудыг тавьсан шүү
2021-08-25
Болд:
Эхлээд хотын төв болон Хан уул дуурэгт хашаалсан байгаа хоосон газруудад нэмж байшин барихыг хориглоод хоосон газруудыг хурааж аваад цэцэрлэгт хүрээлэн болгочих Мөн орон сууц ны өндөрийг 6 давхаоаас дээш бариулахыг хориглох Шинээр баригдаж байгаа орон сууцнуудын 1-р давхарыг үйлчилгээгээр ашиглахыг хориглох Шинээр барих орон сууцнуудыг зөвхөн гэр хорооллын газар чөлөөлөх байдалаар зөвшөөрөх Мөн гэрэл дохионы үргэлжлэх хугацааг нэг талдаа 30 секундээр нэмж өгөх Зам дагуж байрлалтай түгжрэл үүсгэдэг үйлчилгээний газруудыг цэгцэлж өндөр татвар нэмж авах Бүр шаардлагатай гаүруудыг хааэ үйл ажмллагаагаа өөр чиглэлд шилжүүлэх Машин унахыг өндөр зардалтай болгох гэх мэт мөнгө зарахгүйгээр хийх боломжтой ажлууд их бн аа Даан ч энэ дарга нар ийм ажил хийж чадахгүй Толгой нь хүрэхгүй юм
2021-08-25
Хамгийн түрүүнд ийм байдалд хүргэсэн газрын наймаачин М.Энхболд шоронд хийж, бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Дараа нь төрийн албан хаагчидыг ажилдаа автобусаар ирж очуулах хэрэгтэй.
2021-08-25
За за судлаад л байж дээ оюука. Эр зориг гаргаад чаддаг аавын хүүхдүүдэд наад ажлаа өг сүгнүүдээээ
2021-08-25
Анхаарна бизээ?:
Батболд гуатай уулзхад л бараг бүх шийдлүүд байгаадаа ядаж л хангалттай судалгааны материалтай https://m.facebook.com/story.php?story_fbid=2863476307247819&id=100007564320916
2021-08-25
Энэ бөөк тэгээд үлгэр үзүүлээчээ! Яармагийн тансаг ордон хэтэрхий тансаг бус байгаа юм байх даа??
2021-08-25
Kkk:
Анх Улаанбаатарыг 500000 хүнээр тооцож барьсан.Гээд нэг өгүүлбэр цээжилчихсэн.тэрийгээ дахин дахин Гоншигноод хуцаад байх юм. Энэ хотыг хөгжүүлнэ.удирдана гд дарга болчихоод.чадахгүй бол Зайлаачдээ.
2021-08-25
төврүү нэвтрэхэд төлбөртөй болгох,тээврийн хэрэгслийн татвар хураамжийг нэмэгдүүлэх
2021-08-25