"Ши Жинпиний үзэл санаа"-г сургалтын хөтөлбөрт нэвтрүүлнэ
2021-08-25

"Хятад маягийн онцлогтой шинэ эриний социализмын тухай Ши Жинпиний үзэл санаа" номлолыг боловсролын суурь хөтөлбөрт багтаана гэж БНХАУ-ын Боловсролын яам мэдэгджээ. Энэ талаар Синхуа агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дунд сургуулийн бага ангиас эхлээд их сургууль хүртэл сургалтын бүх шатанд Ши Жинпиний үзэл санааг заахаар төлөвлөж байгаа гэнэ. "Намыг сонсож, дагах шийдвэр"-ийг бэхжүүлэх үүднээс энэ шийдвэрийг гаргасан хэмээн Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

 

"Ши Жинпиний үзэл санаа" нь БНХАУ-ын дарга Ши Жинпиний мэдэгдэл, хэлсэн үгс дээр үндэслэгдсэн бөгөөд энэ номлолыг тус улсын үндсэн хуульд ч дурдсан байдаг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин