Ши Жинпинь, Путин нар Афганистаны асуудлаар хэлэлцэв
2021-08-26

БНХАУ-ын дарга Ши Жинпинь, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярьсан талаар Оросын төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр орны төрийн тэргүүн Афганистан дахь нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцжээ. Тэд Афганистанаас ирж болзошгүй терроризм, хар тамхины худалдааны аюул заналтай хамтран тэмцэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Афганистаны нөхцөл байдлыг тогтворжуулах, хөрш зэргэлдээ орнуудад сөргөлдөөн үүсгэхгүй байхад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үүрэг оролцоо чухлыг онцолжээ. 

 

Түүнчлэн БНХАУ-ын дарга Ши Жинпинь болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярих үеэрээ Найрсаг хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойн сэдвийг хөндөж, Орос, Хятадын стратегийн түншлэлийг тогтвортой хөгжүүлнэ хэмээн цохон тэмдэглэсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хоёр агуу их хөрш маань мандтугай. Дээрэмчин Америк сөнөтүгэй!!!
2021-08-26