Л.Энх-Амгалан: Төрийн өмчит их, дээд сургуулийн сургалтын төлбөр НЭМЭГДЭХГҮЙ
2021-08-26
Гэрэл зургийг MPA.mn

 

Их, дээд сургуулийн элсэлт, сургалтын асуудлаар БШУЯ-наас мэдээлэл хийв. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:


-2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбогдуулан мэдээлэл өгье. Монгол Улсын 88 их, дээд сургуульд 147 мянган оюунтан  суралцана. 

 

Улс орон даяар ЭЕШ амжилттай зохион байгуулагдлаа. ЭЕШ-д энэ жил 40420 бүртгүлэгч бүртгэгдсэн. Ирц 91 хувь 36782 шалгуулагч шалгалтаа өгөөд батламжийн хуудсаа авч, их, дээд  сургуулиудын элсэлт  эхэлж байна. ЭЕШ-д халдвараар өвчилж, шалгалтад ороогүй 172 бүртгэгч нарыг есөн сарын 02-05-ны өдөр шалгалтад оруулахаар төлөвлөж байна. Бид 7-р сард шалгалт өгсөн бол 3000 гаруй хүүхэд, мянга гаруй багш тухайн үед өвчтэй байсан ба түүнээс гарах эрсдэл өндөр гарах байсан.  Ингээд ЭЕШ-ыг хойшлуулсан нь үр дүнтэй боллоо гэж үзсэн. 

 

Цаашдаа жилд хоёр удаа ЭЕШ авах нь зүйтэй хэмээн тодорхойлсон. Мөн цаашид арван хичээлээрээ байх уу, хичээл сонголтоо нэмэх талаар хэлэлцэж байна. Энэ жил босго оноо, ур чадварын оноо гэсэн хоёр төрлөөр гаргасан. Урьд нь хувийн их дээд сургуулиуд босго оноогоо буулгадаг байсан. Үүнээс болж 7200 хүүхэд өөрийнхөө ЭЕШ-ийг авах гээд чадаагүй. Ирээдүйд дипломаа авахгүй байх нөхцөл үүсч байна. Энэ жилээс босго оноог хасахгүй байх шийдвэр гаргаж байна. Их, дээд  сургуулийн хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 13-нд эхлүүлнэ.

 

Их, дээд сургуулийн оюутнуудын вакцины хоёрдугаар тунд хамрагдалт есдүгээр сарын 13-нд 90 хувьд хүрэхээр байгаа. 71 дотуур байр дээр 11 мянган оюутныг хүлээж авахад бэлэн байна.

 

Өнгөрсөн хавар ковидийн үеийн нөхцөлтэй холбогдуулан сургалтын төлбөрт журам гаргасан. 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчит их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй. Ямар нэг хичээл, сургалтаар барьцаалж төлбөрийг нэмэх, урьдчилж авахгүй.

 

Энэ хичээлийн жилд дөрөв, таван настай хүүхдүүдээ авна. Хоёр, гурван настай хүүхдээ түр орхиж, эрсдлийн үнэлгээ хийнэ. ЕБС дээр 5/9 гэдэг стратегиар хичээллэнэ. Ингэснээр нийт эрсдлийн 80 хувийг буурулна. Дельта вирусийг хэн ч мэдэхгүй байна. Бид аль болох хичээлээ тасалдуулахгүй байх бодлого барьж байна. Өндөр үнэтэй хувийн  сургууль, цэцэрлэг эцэг эх, сурууль зохицуулна. Бид төрийн өмчид ЕБС-ийн цэцэрлэг сургуулиа халдварын голомт болгохгүй бодлого барьж байна. 

 

ЭЕШ-ын босго оноо хүрээгүй хүүхдийг авдаг, төлбөрөө дураараа нэмдэг их, дээд сургуулиудын удирдлагад хатуу хариуцлага тооцно. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
ard:
yaduu ardiin hyyhed tulbur undur tul surch chadahgyi baigaag anhaarah tsag boljee.bayan yaduugiin yalgaa tuildaa hyrlee.surguuli emnelgee ynegyi bolgoochee deer yed bolood bsn shyy dee.baga dund huviin surguuliig haaj surguuliin toog ni nemeh ajil er hiideggyi shn saiduud
2021-08-26