Хөвсгөл, Өмнөговь аймагт 3.6-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021-08-26

 

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчигдөр 16:48 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.

 

Мөн Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Шургуул” гэдэг газар өчигдөр 18:11 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 18:19 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсжэ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.

 

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багийн “Бударгана” гэдэг газар өчигдөр 20:51 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:00 цагт ООГХ-ээс хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогчоос тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна. 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин