Андлалын хөшөөг нурааж байна

Андлалын хөшөө буюу Хэнтий аймгийн Батноров суманд босгосон “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” хэмээх түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгууламжийг нурааж байгаа аж. Оюуны өмчийн асуудлаас үүдэн уг байгууламжийн зохиогч Д.Эрдэмбилэг агсны ар гэрийнхний хүсэлтээр нураах шийдвэрт гаргасан байна. Ингэхдээ ар гэрийнхэн нь төсвийг хохиролгүй болгоно гэдгээ мэдэгджээ. Энэ асуудлаар өнөөдөр 15:00 цагаас БОАЖЯ-наас мэдээлэл хийх гэнэ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ