АН: УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчийн хүсэлтийг маргаашаас авч эхэлнэ
2021-08-26
Гэрэл зургийг MPA.mn

АН-аас ээлжит мэдээллээ хийлээ. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нөхөн  сонгууль явагдана. Нөхөн сонгуульд нэр дэвших ажиллагаа өнөөдрөөс эхэлж байгаа юм.  АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн: 

 

-Намын удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу парламентад суудалгүй намуудтай сонгуульд нэгдэж орох яриа хэлэлцээ явагдаж байна. Маргааш өглөөнөөс АН-тай нэгдэх, нэрээ дэвшүүлэх саналтай албан хүсэлтийг авна. Өнөөдрийн байдлаар зарим гишүүд албан бусаар нэр дэвшихээ илэрхийлж байгаа гэлээ. 

Н.Нягт

 

 

Shuud.mn
Сонин хачин