Л.Энх-Амгалан: Монголын Үндэсний их сургууль гэсэн нэрээ буцааж авна
2021-08-26

 

БШУЯ-наас өнөөдөр их, дээд сургуулийн сургалтын асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: 

 

-Монгол Улсад хөдөлмөрийн зах зээлийн хомсдол үүссэн байна. Их, дээд сургууль төгсөгчид ажил олгогчдын хүсч байгаа ур чадварт нийцээгүй. Нөгөө талд 100 мянган ажлын байрны хомсдол үүссэнээс 30-40 хувь нь их, дээд сургууль төгсөгчид. 

 

-Бид Монголын Үндэсний их сургууль гэсэн нэрээ буцааж авна. Энэ хоёр үндэслэлтэй. Нэг нь, Монголын Үндэсний их сургууль гэдэг нэрээр явахад, Mongolian National University гэдэг нэрээр гадаадад гарахад манай их, дээд сургуулиудын эрэмбийг хамгийн хойш нь татаж байгаа асуудал. Нөгөөх нь, хөдөө орон нутгийн хүүхдүүд Монгол Улсын Их Сургуульд ороод байгаа юм уу, Монголын үндэсний их сургуульд ороод байгаа юм уу гэсэн ялгаагаа арилгахгүй бол төөрөгдөлд ороод байна. Тийм учраас бид нар энэ их сургуулиас нэрээ буцааж авна. Энэ нэр бол Монголын төрийн өмч, Монголын ард түмний өмч.  УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуулийн төсөлд ямар нэг Монголын Үндэсний гэх нэршил авахыг хориглож байгаа. Ийм эрх зүйн зохицуулалт хийгдэж байгаа хэмээв. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Бүгдээрээ дээд мэргэжил эзэмшчихсэн залуус мэргэжлээрээ ажиллах гээд яаж хар бор ажил хийх билээ. Бүгд биш л дээ. Маш олон залуус амьдралаа авч явах гээд хөдөлмөрлөж бгаа ч дийлэнх хэсэг нь ёстой амаа ангайгаад хэвтэж бна. Хөдөлмөрдөж байж баялаг бүтээдэг гэдгийг ойлгохгүй бна. Үүнээс гарах арга нь ТМС гэгч мундаг сургуулийг л яаралтай олноор ажиллуулах хэрэгтэй бнаа.
2021-08-26
Зочин:
Зөв
2021-08-26
Monkhbat ih uurtai bgaa bh daa. Gehdee Monkhbat buteedegee buteesen
2021-08-26