Япон ОХУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
2021-08-26

Оросын зэвсэгт хүчин цэргийн сургуулилалт явуулахаар төлөвлөж байгаагийн улмаас Японы Засгийн газар Оросын эрх баригчдад эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ талаар Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. 

 

Түүний өгүүлснээр, энэ сарын 26-29 болон есдүгээр сарын 13-17-ны хооронд Итуруп арлын эрэг хавьд сургуулилалтын буудлага болно гэсэн мэдээллийг аөнгөрсөн бямба гарагт Японы Засгийн газар Оросын талаас авсан гэнэ. 

 

"Ийм сургуулилалт хийх нь манай улсын байр суурьтай нийцэхгүй байгаагийн дээр байж болшгүй хэрэг тул бид эсэргүүцэл илэрхийлсэн. Хоёр орны хоорондын газар нутгийн асуудлыг шийдэх, энхийн гэрээ байгуулахтай холбоотой суурь бодлогын хүрээнд Японы эрх баригчид Оросын талтай хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа" хэмээн Кацунобу Като мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, Орос Япон улс Дэлхийн хоёрдугаар дайны дүнгээрх энхийн гэрээ боловсруулахаар олон жил хэлэлцэж байгаа юм. Энхийн гэрээ байгуулахад Курилын өмнөд хэсгийг эзэмших эрхийн асуудлын маргаан гол саад болдог. Дайны дараа энэ хэсэг газар нутаг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон ч Японы тал Итуруп, Кунашир, Шикотана болон бусад жижиг арлуудыг өөрсдийнх нь эзэмшлийнх хэмээн маргадаг юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene shuu de ene balai soitsiin har gainuud mne orosoos odoo haraat bolj baij ene uls aih ayulgui ooriin tolgoigooro hogjino deeshlne shhu suguud mne
2021-08-27