АНУ-ын агаарын тээврийн компани вакцин тариулаагүй ажилтнуудаа торгоно
2021-08-26

Америкийн Дельта Эйрлаинс компани коронавирусээс сэргийлэх вакцин хамрагдаагүй ажилтнуудаа сар бүр 200 долларын хураамж төлөхийг үүрэг болгожээ. Энэ талаар Уолл Стриит мэдээлсэн байна. 

 

Агаарын тээврийн компанийн гаргасан баримт бичигт бүхий л ажилтнуудыг АНУ-д зөвшөөрөгдсөн Пфайзер вакцин тариулахыг уриалсан байна. Түүнчлэн есдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн, вакцин тариулаагүй ажилтнууд долоо хоног бүр коронавирусийн шинжилгээнд хамрагдахыг сануулжээ. 

 

Харин вакцинд хамрагдаагүй бол 11 дүгээр сараас эхлэн хураамж авахаар болсон байна. Цугларсан мөнгөөр коронавирусийн халдвараар өвдсөн ажилтнуудын нөхөн төлбөрийн зардлыг шийдэх аж. Энэ арга хэмжээ нь "вакцин тариулахаас татгалзсанаас үүдсэн санхүүгийн эрсдэлийг бууруулах" зорилготой гэж Дельта Эйрлаинсын удирдлагууд мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин