Булган аймгийн Баян-Агт суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021-08-27

 

Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн “Халтарын гол” гэдэг газарт өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны өдрийн 04:06 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 04:15 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдож тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

 

Shuud.mn
Сонин хачин