Афганистан: Кабулын халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 100 давлаа
2021-08-27

Наймдугаар сарын 26-ны өдөр Афганистаны нийслэл Кабул хот дахь олон улсын нисэх буудлын орчимд халдлага үйлдэгдэж, олон хүн амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Афганистан: Кабулд халдлага болж, олон хүн амиа алдлаа

Пүрэв гарагт Кабулын нисэх буудлын орчимд болсон хоёр дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүний тоо 103 болсон байна. Энэ талаар холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр WSJ сонин мэдээлжээ. Тус сонины мэдээлснээр, халдлагын улмаас Афганистаны иргэн 90, Америкийн 13 цэргийн алба хаагч амиа алдсан байна. 

 

Кабулын нисэх буудлын ойролцоо пүрэв гарагт хоёр дэлбэрэлт болсон бөгөөд үүнийг амиа золиослогчид үйлджээ. Афганистаны эрх мэдлийг гартаа авсан хэт даврагч "Талибан" хөдөлгөөн болсон үйл явдлыг эрс шүүмжлэн, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно хэмээн амалсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин