Л.Энхсайхан: АстраЗенека вакцины III тун "Дельта" хувилбараас сайн хамгаалж байгаа
2021-08-27

 

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Дархлаажуулалтын гуравдугаар тун, АстраЗенека вакцины хувьд?

 

Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:

 

-Оксфордын их сургуулийн судалгаа, мэргэжлийн холбоодын зөвлөмжийг харсан. АстраЗенека вакцин буюу нэмэлт тун хийсний дараа альфа, бетта, дельта хувилбараас сайн хамгаалж байгаа гэх үр дүн бий. Тиймээс дархлаажуулалтын гуравдугаар тунд АстраЗенека вакциныг хийж байгаа. Ямар ч вакцин хийлгэсэн хүмүүс өвчилж болно. Гэхдээ хүндэрч, нас барахгүй байгаа нь хамгийн чухал. Коронавируст халдварын эсрэг вакцин нь хүндрэл, нас баралтаас 92 хувь хамгаалж байгаа. Мөн  хувилбарт халдвараас ч сэргийлж байгаа. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Та нар ДЭМБ-ын зөвлөмжийг дагадаг гээд байдаг юм байна лээ. Тэгвэл тэр ДЭМБ чинь 3р тунг зогсоохыг уриалаад байна. Та нар яагаад монголын ард түмэн дээр хийж байгаа туршилтаа зогсоохгүй байгаа юм бэ!!! Ямар ашиг сонирхол яваад байна вэ? Вакцины наймаагаа зогсоогоочээ!!!
2021-08-28