Пакистанд дэлбэрэлт болж, гурван цэргийн алба хаагч амиа алджээ
2021-08-27

Пакистаны Белужистан мужид автомашин тэсрэх бөмбөгт дэлбэрсэний улмаас гурван цэргийн алба хаагч амиа алдсан талаар ТАСС агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, алан хядагчдын барьцаалсан барьцааны хүмүүсийг суллах ажиллагааг цэргийн алба хаагчид гүйцэтгэх үеэр энэ дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас Пакистаны армийн хошууч болон хоёр цэрэг газар дээрээ амиа алдаж, бусад шархадсан цэргүүдийг эмнэлэгт хүргэжээ. 

 

Энд дуулгахад, Белужистанд сүүлийн саруудад үндсэрхэг бол салан тусгаарлах бүлэглэлүүд идэвхжсэний улмаас нөхцөл байдал хүндэрсэн юм. Наймдугаар сард хэт даврагчид Гичик дүүрэгт автомашинд гар хийцийн бөмбөг суурилуулсаны улмаас Пакистаны Зэвсэгт хүчний офицер амиа алдаж байсан юм. Мөн Хятадын "Бүс ба зам" олон улсын төслийн гол объект гэгддэг Гвадар боомт хотод амиа золиослогч халдлага үйлдсэний улмаас зургаан хүн амиа алдсаны дотор Хятадын нэг иргэн байжээ. Энэ хэргийн хариуцлагыг Белужистаны чөлөөлөх арми гэгддэг бүлэг өөртөө авч байв. Энэ бүлэглэлийн алан хядагчид мөн энэ сард Кветта хотын нэгэн зочид буудлын гадаа дэлбэрэлт үйлдсэний улмаас энгийн зургаан иргэн амиа алдсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин