Дэлхийд анх удаа буганаас COVID-19 илэрсэн тохиолдол бүртгэгджээ
2021-08-28

АНУ-ын Охайо мужид цагаа сүүлт буганаас коронавирусийн халдвар илэрсэн дэлхийн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Хөдөө аж ахуйн яам наймдугаар сарын 27-ны өдөр мэдээлжээ. 

 

"Энэ бол буганаас коронавирусийн халдвар илэрсэн анхны тохиолдол" гэж Америкийн Хөдөө аж ахуйн яамны мэдэгдэлд өгүүлсэн байна. 

 

Халдвар авсан амьтдад эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй бол заримаас нь эсрэг биет илэрчээ. Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр, өмнөх судалгаагаар буга коронавирусийн халдвар авах боломжтой гэдэг нь батлагдсан ч энэ бүхэн нь туршилтын журмаар хийгдэж байсан гэнэ.

 

Хэдий буга халдвар авах боломжтой ч амьтнаас хүнд халдвар дамжих эрсдэл тун бага аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин