Хятад АНУ-д эсэргүүцэл илэрхийллээ
2021-08-30

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй утсаар ярих үеэрээ коронавирусийн үүслийг шалгасан дүгнэлтийг нийтэлсэнтэй холбоотойгоор эсэргүүцэл илэрхийлжээ. Тэрбээр асуудлыг улс төржүүлэхээ зогсоохыг уриалсан байна. 

 

"Коронавирусийн үүслийг мөрдөн шалгасан тайлан гэгдэх Америкийн тусгай албадын яаран гаргасан тайланг саяхан нийтэлсэнтэй холбоотойгоор Хятад улс эрс эсэргүүцэл илэрхийлж байна" хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны цахим хуудсанд нийтэлсэн сайдын мэдэгдэлд өгүүлжээ. 

 

"Мухардлаас гарахын тулд" асуудлыг улс төржүүлэхээ зогсоохыг БНХАУ АНУ-д уриалсан байна. Хоёр орны харилцааг урьдын гольдрилд оруулах хүсэлтэй бол "Хятад руу сохроор дайрч, буруушаах"-аа АНУ нэн даруй зогсоох ёстой гэж Ван И үзэж байгаа аж.

 

Энд дуулгахад, АНУ-ын тагнуулынхан коронавирусийн үүслийн талаарх тайлангаа наймдугаар сарын 27-ны өдөр нийтэлсэн юм. Тусгай албаныхан нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй ч Хятад улс олон улсын шалгалтад саад болж байна хэмээн үзсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hha:
Гарсан шалтгаан нь угаасаа хужаа нар шүү дээ тэд буруутай
2021-08-30
Хаха:
Шинжилэх ухааны суурин дээр хариулт гарахаас Тагнуулын Хурц нараас үнэн зөв хариулт гарах уу?
2021-08-30