ТОКИО-2020: Э.Содномпилжээ паралимпын АВАРГА боллоо
2021-08-30 10:17

 

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ гурав дахь оролтоороо 248 кг-ыг өргөлөө. Тэрбээр өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдэхийг зорьсон ч түүний өргөлтийг тооцсонгүй. Ингэснээр тэрбээр 245 кг-ын жингийн амжилтаараа Паралимпын наадмын алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр 245 кг-ын жинг амжилттай өргөж, Паралимпын наадмын дээд амжилтыг тогтоолоо.

 

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ хоёр олимпод оролцож, хоёр дахь медалиа хүртлээ. Тэрбээр РИО-2016 олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн бол ТОКИО-2020-оос алтан медаль хүртэж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүллээ.

 


Э.Содномпилжээ 245 кг-ыг амжилттай өргөлөө

 

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ хоёр дахь оролтоороо 245 кг-ыг эхний оролдлогоор амжилттай өргөлөө. Тэрбээр гурав дахь захиалгаа 248 кг-аар өглөө. Энэ нь түүний дэлхийн дээд амжилт юм.

 


Э.Содномпилжээ 241 кг-ыг амжилттай өргөлөө

 

 

"ТОКИО 2020" зуны Паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдөж буй. Түүний жинд 9 тамирчин хүч сорьж байна. Гавьяат тамирчин Э.Содномпилжээ эхний захиалгадаа 241 кг-ыг захиалсан нь энэ жингийн хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Тэрбээр эхний захиалга болох 241 кг-ыг амжилттай өргөлөө. Ингэснээр тэрбээр Паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жингийн дээд амжилтыг тогтоолоо. Түүний дараагийн захиалга 245 кг.

 

Э.Содномпилжээ олимпын наадамд хоёр дахь удаагаа оролцож байна. Тэрбээр 2016 оны Риогийн олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн юм. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Олимрид хятад 250 ийг өргөсөн. Пара д 245 шүү мундаг бн хөвүүн. Хөдөлмөрийн Баатар боллоо ш дээ баяр хүргийййййй.
2021-08-30
SAIHAN MEDEE DUULGASAND BAYARLALAA.GAVYAATDAA ULAM IH AMJILT HUSYA!
2021-08-30
жинхэнэ монгол:
жинхэнэ монгол эр хүний бахарахал болсон эр хүн юм даа чи сайи сайхан бүхнийг хүсэн ероое
2021-08-30
агуу ялалт
2021-08-30
amgalan:
bayar hurgie
2021-08-30
Good
2021-08-30
элжигэн:
ханхөхийн хүүд амжилт хүсье.
2021-08-30