Нөхөн сонгуульд бие даан нэр дэвшигчид хүч түрэх үү
2021-08-30

 

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн  сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшигчээ энэ долоо хоногт тодруулж дуусна. УИХ-ын нөхөн сонгууль явагдах хоёр тойрогт нийт  есөн нам, нэг эвсэл оролцохоор бүртгүүлсэн.

 

Эрх баригч хүчин нэр дэвшигчээ тодруулах бага хурлын товоо зарлаагүй байгаа. Гэхдээ өмгөөлөгч н.Батжаваас эхлээд нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтээ горилогч өгөөд эхэлсэн. Хэдийгээр улс төрийн хүчнүүд нөхөн сонгуульд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авдаг ч намын бодлогоор л тодорно.

 

СЕХ М.Тулгат даргатай АН-д нөхөн сонгуульд оролцох эрхийг өгсөн. Үүнд О.Цогтгэрэл даргатай УИХ дахь АН-ын бүлэг түдгэлзсэн хандлагатай байгаа. Тиймээс ч УИХ дахь бүлэгтэйгээ ойлголцолд хүрэх, бусад улс төрийн намуудтай нэгдэх хүсэлтийг хүргүүлээд байгаа АН өнөөдрийн тухайд дорвитой үр дүнд хүрээгүй л байна.

 

Бусад улс төрийн хүчин, эвслийн тухай нөхөн сонгуульд оролцох батламжаа авснаас хойш нам жим болсон. Хуулийн хугацаанд есдүгээр сарын нэгний дотор нөхөн сонгуульд нэр дэвшигчид тодорно.

 

Харин бие даан нэр дэвшигчид 801 хүний гарын үсэг цугуулснаар нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрх нь нээгдэнэ. Сонгуулийн төв байгууллага есдүгээр сарын 6-ны дотор бусад нам, эвслүүдтэй зэрэгцэн бие даан нэр дэвшигчдийн материалыг хүлээж авах юм.

 

Хуулиараа бие даан нэр дэвшигчдэд дараах шаардлага тавигдаж байгаа.     Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиас:

 

  • Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.
  • Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна.

 

  • Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн шийдвэрийн хуулбар
  • Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх талаар Улсын дээд шүүхийн лавлагаа
  • Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх, аль нэг компанийн 51 түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх талаарх татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт.
  • Нэр дэвшигчийн намтар
  • Нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Бие даан нэр дэвшигчийг төлөөлж Сонгуулийн ерөнхий хороотой харилцах хоёр хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, харилцах утасны дугаар
  • Үндэсний аудитын газраар хянуулсан сонгуулийн мөрийн хөтөлбөр
  • Мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлт
  • Ял эдэлж байгаа эсэх талаарх Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа.
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.
  • Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-ын цахим системд мэдүүлсэн Баталгааны хуудас.

 

Нам, эвслээс нэр дэвших өрсөлдөх боломжгүй нэр бүхий горилогчид бие даан нэр дэвших магадлалтай гэж ажиглагчид үзэж байгаа. Тухайлбал, экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх сонгуулийн 28 дугаар тойрогт бие даан нэр дэвшинэ гэсэн бор шувуу өнгөрсөн долоо хоногт ниссэн.  Учир нь өнөөдрийг хүртэл экс Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын гишүүнчлэлээ сэргээгээгүй.

 

Хэрвээ М.Тулгатын АН-тай тохироонд хүрч чадвал нэр дэвших ажиллагаа явагдах энэ өдрүүдэд намын гишүүнчлэлээ сэргээн батлахаа гардан авах хугацаа түүнд бий. Тиймээс л экс Ерөнхийлөгч Х.Баттулга намын гишүүнчлэлээ сэргээх үү, бие даан нэр дэвших үү гэсэн таамаглал ажиглагчдын анхаарлын төвд байгаа.

 

Нөгөөтэйгээр эргэн ирсэн Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг нь нөхөн сонгуульд  нэр дэвшүүлэх  эсэхээс МАН-ын даргын, Засгийн тусгаар тогтнол ч хамааралтай болоод байгаа. Учир нь өнөөдөр МАН-д төдийгүй Монголын улс төрд Н.Энхбаярын нүүдэл, шийдэл хүчтэй хэвээр байгаа. Тэгээд ч экс дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн  тангаргаа өргөснөөр намын батлахаа өгсөн. МАН-ын шинэ дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багаа бүрдүүлж, намдаа бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй  цаг үед нөхөн сонгууль явагдаж байна.

 

Тиймээс улс төрийн хүчнүүдийн  нам доторх үл ойлголцол дундаас бие даан нэр дэвшигчид хүч түрэн өрсөлдөхийг үгүйсгэхгүй.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale +393512615163:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. What'sApp Contact : +393512615163 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The WorldWide. Order Your Blank ATM Card Now. Email Address : carolblankatmcard@gmail.com Hangout Contact : carolblankatmcard@gmail.com What'sApp Contact : +393512615163 I Also Contacted The Dark Web Blank ATM Cards Company. (The Official Automatic Teller Machine) I Also Order An Automatic Blank ATM Card. They Ask For Payment And I Sent $2,800USD To The Dark Web Blank ATM Cards Company Through Bitcoin. They Also Sent Me The Automatic Blank ATM Card. I Have Used It To Get $90,000 USD. I Order The Blank ATM Card That Has The Limit Withdraw Of $20,000 Daily. The Dark Web Is Selling Out An Automatic Blank ATM Cards To Every Interested Buyers All Over The World Wide.
2022-12-01