ФОТО: Сүхбаатар дүүргийн Өглөөний гудамжны өнгө төрх
2021-08-30 14:22

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатарын анхны Өглөөний гудамжийг "Гутлын-22"-т байгуулсан билээ. Хотын дарга Д.Сумъяабазар цаашид дүүрэг бүр өөр өөрийн Өглөөний гудамжтай болох чиглэлийг өгсөн. Энэ дагуу Сүхбаатар дүүрэг Өглөөний гудамжаа дүүргийн 1 дүгээр хороо Жамъян гүний гудамжинд байгуулж, өнөөдөр нээлээ. 

 

Нийтийн эзэмшлийн 600м2 талбайд байгуулагдсан энэ “Өглөөний гудамж” байгальд ээлтэй байх, хог хаягдал, хуванцар савны хэрэглээг багасгах үндсэн чиглэлтэй. Энэ хүрээнд ундны зориулалттай цэвэршүүлсэн усны цорго гаргаж, моднуудын дор сандал байрлуулжээ.

 

Мөн гудамж иж бүрэн гэрэлтүүлэгтэйгээс гадна номын булантай. Тус буланд шинэ ном, сонин хэвлэл, ажлын зар байршуулахаас гадна мөн иргэдийн хаясан гээсэн, олсон зүйлсийг байрлуулан эздэд нь олгох хэсэгтэй. Бас тамхины цэг бий болгож, үнэгүй интернэт ашиглах боломжтой орчинг бүрдүүлжээ.

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Алтан:
9 цагаас хаахаар болгоод,, хог новш тариулахгүй, бага зэргийн ногоо, сүү цагаан идээ зардаг болговол таарна. 9 болонгуут бүх юмаа цэвэрлэж, хурааж цэгцлээд л явдаг журамтай байвал гоё.
2021-08-31
шараа тайлах л гудамж шүү дээ. тэнд нэг бүх зөвгөөрөлтэй супермарзет нээсэн хүн ашигаа 10 нугалж олно доо
2021-08-30
ard:
ugluunii gudamjuind chini ochij tsai uuh hyn mongold hed baih bilee gedgiig ta bodson uu? ta nar l ochih bx daa...terniihee orond duguin zam, alhah saad modtoi togloomiin talbaitai sandaltai gazar heregtei
2021-08-30