FT: Рио Тинто Монголд буулт хийхэд бэлэн
2021-08-31

Монголын хамгийн чухал төсөлд тооцогддог говьд байх асар том зэсийн ордны боловсруулалтыг тус улс зогсоох эрмэлзэлтэй байгаа тул Рио Тинто Монголын Засгийн газарт буулт хийхэд бэлэн байгаа хэмээн Financial Times сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Оюу Толгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэвчлэхийн тулд Англи-Австралийн компани бүтээн байгуулалтын зардлын хувиа дарж, Монголын зээлийн хүүг бууруулахад бэлэн байгаа гэнэ. Рио Тинто зохицуулалтын болон төсвийн асуудлуудыг тодруулан, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2022 оны 10 дугаар сар гэхэд үйлдвэрлэлийн зорилтот үзүүлэлтэд хүрэх хүсэлтэй байгаа гэж FT мэдээлсэн байна.

 

FT сонины мэдээлснээр, дээрх саналуудыг өнгөрсөн долоо хоногт Рио Тинтогийн зэсийн компанийн захирал Болд Баатар, Turquoise Hill Resources -ийн тэргүүн Стив Тибо нарын Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн захидалд дэлгэрэнгүй тусгажээ.

 

Энэ захидалд, ирэх гурван жилд Монголын хувьд 350 сая долларын нэмэлт орлого олохын тулд Засгийн газартай хамтран ажиллахыг санал болгосон бөгөөд энэхүү үнийн дүн нь өнөөгийн татвар болон Оюу толгой уурхайгаас авдаг роялти төлбөр дээр нэмэж тооцогдох үнийн дүн аж. Эдгээр нэмэлт орлогыг Монгол Улс коронавирусийн цар тахлаас салахад нь туслах нийгэм, эдийн засгийн чухал төслүүдийг хэрэгжүүлэхэд ашиглаж болох юм хэмээн Рио Тинто мэдэгджээ. 

 

Мөн Монгол Улсын Засгийн газартай цаашид үр дүнтэй хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байгаа хэмээн Рио Тинтогийн мэдэгдэлд өгүүлсэн байна. FT сонины мэдээлснээр, Монгол Улсын Засгийн газар энэ тал дээр тайлбар өгөхөөс татгалзсан бөгөөд гэхдээ шийдэл хайхаар ажиллаж байгаа гэж Засгийн газарт ойр эх сурвалжууд мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Sorj shimj duusgah yum ih yldsen bga yum chin
2021-09-01
Ийм хулжин зальхай , найдваргүй хамтрагч бидэнд хэрэггүй. Хөөж явуулаад олон улсын тендэр зарла.
2021-08-31
Oooo:
Hahuuls ugsun mungiig ni il bolgo tegj baij l ajillaa ehllle
2021-08-31