Талибуудад ялагдсанаар АНУ-ын 20 жилийн дайн өндөрлөв 
2021-08-31

Наймдугаар сарын 31. Америкийн сүүлчийн цэрэг Афганистаныг орхилоо. Ингэснээр 20 жилийн тэртээ эхлүүлсэн АНУ-ын дайн өндөрлөж байгаа хэрэг. 


АНУ дайнаа дуусгав 

 

АНУ болон түүний холбоотнууд Афганистаны нутаг дэвсгэр дээр цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш 20 жилийн дараа буюу энэ оны дөрөвүгээр сарын 15-нд цэргээ гаргах шийдвэр гаргасан юм. Энэ хугацаанд АНУ 193 тэрбум доллар зарцуулж, 2461 цэргээ алджээ. Тэдний анхдагч зорилго нь “талибуудын хяналтыг устгах”, “тэдэнтэй тэмцэх” явдал байв. Гэсэн ч энэ бүс нутагт анхлан тавьсан зорилгодоо АНУ хүрсэнгүй. Америк цэргүүдээ гаргаж эхэлснээс хойш талибууд 20 жилийн өмнө алдсан эрх мэдлээ эргүүлэн авахаар тулаан эхлүүлж, ээлж дараалан стратегийн гол цэгүүдийг эзлэн явсаар, наймдугаар сарын 15 гэхэд Кабулд тулж ирсэн юм.

 

Үнэндээ Афганистаны цэргүүд ч төдийлөн эсэргүүцэж, тулалдаагүй гэдэг. Кабулд талибууд орж ирэхээс өмнөхөн л Афганистаны Засгийн газрын армийн цэргүүд Узбекистан руу онгоц, танк хөлөглөн, зарим нь явганаар хил зөрчин байж нутгаасаа дүрвэсэн талаарх мэдээлэл гарч байв.

 

Үүн дээр нь нэмээд, талибууд нийслэлийг эзэлдэг тэр өдөр Афганистаны Ерөнхийлөгч асар их хөрөнгө аван ойрын хүрээллийн хамт эх орноосоо зугтсан юм. Ингээд эзэнгүй болсон Афганистанд талибууд ялалтаа зарлан, Ерөнхийлөгчийн ордон дээр тугаа мандуулав. Харин энэ зуур домогт “Панжшерийн арслан”-ийн хүү талибуудын хяналтад ороогүй цорын ганц нутаг болох Панжшер мужид эсэргүүцлийн хүчийг эмхлэн байгуулж, үүнд нь нутагтаа үлдэж, өөрийгөө “албан ёсны төрийн тэргүүн” хэмээн зарласан дэд ерөнхийлөгч нэгдэн, тэд хамтдаа эцсийн хүчээ шавхтал тулалдана гэж мэдэгдэж байв.

 

Өмнө нь, 20 гаруй жилийн тэртээ талибууд Афганистаныг эзлэхэд энэ Панжшер муж мөн л талибуудын хяналтад ороогүй бөгөөд өнөөгийн эсэргүүцлийн хөдөлгөөний тэргүүн Ахмад Масудын эцэг, афганчуудын ард түмний баатар, домогт “Панжшерийн арслан” том Ахмад Масуд мөн л алан хядагчидтай тулалдан газар нутгаа авч үлдэж байлаа.

 

Харин бага Ахмад Масуд домогт эцгийн шийрийг хатаах нь эргэлзээтэй болов, тэдний хувь тавилан ч мөн эргэлзээтэй болсон юм. Учир нь,наймдугаар сарын 31-ний өдөр талибууд Панжшерийн харуулын пост руу довтолжээ. Панжшерийн эсэргүүцлийн хүчнийхэн энэ халдлагад хариу өгсөн бөгөөд одоогоор мөргөлдөөн үргэлжилж байгаа гэнэ. 


20 жил, 2461 цэргийн амийг зольсон ч АНУ талибуудад "бууж өгөв"

 

Алан хядах ажиллагаатай АНУ 20 жил тэмцжээ. Энэ хугацаанд Америкийн 2461 цэрэг, энгийн иргэн амиа алдсан байна. Түүнчлэн АНУ-ын 20 мянган иргэн гэмтэж, шархдаж байсан гэнэ. Энэ талаар Америкийн Зэвсэгт хүчний төв командлалын дарга, генерал Кеннет Маккензи мэдээлсэн юм. Тэрбээр энэ ажиллагааг “хялбар зорилт байгаагүй” хэмээн онцолжээ. 


Хүний хохирол үүгээр дуусаагүй. АНУ-ын Афганистан дахь ажиллагаа албан ёсоор дуусахаас хэдхэн хоногийн өмнө, наймдугаар сарын 26-ны өдөр Афганистаны нийслэл Кабул дахь нисэх буудал дээр цуврал халдлага үйлдэгдэж, 200 хүн амиа алдаж, мянга орчим хүн шархдсан юм. 


Амиа алдсан хүмүүсийн дунд энгийн иргэд, талибууд, Америкийн 13 цэргийн алба хаагч байлаа. АНУ 2011 оноос хойш нэг дор ийм ноцтой хохирол амсаж байсангүй. 


АНУ Талибантай хамтран ажиллана 

 

Олон хүний амийг золин байж бүс нутгийг алан хядагчдаас чөлөөлнө гэж орж ирсэн америкчууд Афганистаныг алан хядагчдынх нь гарт үлдээгээд ийнхүү явлаа. Үүгээр ч зогсохгүй, талибуудыг тэд хүлээн зөвшөөрчээ. 


АНУ иргэдээ хамгаалах, тэднийг Афганистаныг орхин гарах боломжийг хангахын тулд Афганистаны ямар ч эрх баригч, тэр дундаа талибуудтай ч хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Энэ талаар АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлалын дарга генерал Кеннет Маккензи мэдэгдсэн юм. 


Түүний өгүүлснээр, АНУ Афганистаны шинэ эрх баригчдад дарамт үзүүлэх олон хөшүүргэтэй гэнэ. АНУ энэ хөшүүргүүдээ бүрэн хэмжээгээр ашиглана гэдэг нь эргэлзээгүй хэмээн Америкийн генерал цохон тэмдэглэсэн байна. 

 

Афганистан: Кабулд халдлага болж, олон хүн амиа алдлаа

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
НАТО бараг л блаа шүү дээ. Америк баруун хоёр нээрээ суга юмаа. Ёстой дорой юмаа. Гэтэл Оросууд ялж бсан юм шүү дээ. Өөрчлөн бгуулалт энэ тэр гээгүй бол өдийд Афганистан гэх социалист орон байх бсан юм шүү.
2021-09-02
Оросууд илүү үр дүнд хүрч Афган соёлжиж эхэлж блаа. Хэрэв Горбачев гарч ирээгүй бол социалист Афган ер нь л болчихсон байх бсан юм. Харин АНУ багадаа 20 к хүний хохирол бгаа. Маш их дарсан мэдээлэл. Нэлээд хэдэн жилийн өмнө 5-6 к алагдлаа гэж бсан. Ёстой алуулж өгөөд сүүлээ хавчаад зугатлаа. Дээр нь НАТО тэр чигтээ блаа. Ийм олон улс байж арчаагүй. Тэдний хохирол гэж бас бгаа.
2021-09-02
АНУ хохирлоо 10-20 дахин багасгаж мэдээлж сүүлээ хавчин зугатаалаа. Хаха.
2021-09-02
зочин:
Oросууд 10 жил дайтахдаа 13-15 000 цэргээ алдаж 40 000 хүнээ шархдуулан 400 цэрэг офицероо хулгайлуулсан. Tэрний хажууд Aмерикууд хэдэн $ юу юм гэхээс 20 жилийн хугацаанд 2500 хүнээ алуулж 20 000 хүн л шархдаж.
2021-08-31
Оросууд илүү үр дүнд хүрч Афган соёлжиж эхэлж блаа. Хэрэв Горбачев гарч ирээгүй бол социалист Афган ер нь л болчихсон байх бсан юм. Харин АНУ багадаа 20 к хүний хохирол бгаа. Маш их дарсан мэдээлэл. Нэлээд хэдэн жилийн өмнө 5-6 к алагдлаа гэж бсан. Ёстой алуулж өгөөд сүүлээ хавчаад зугатлаа. Дээр нь НАТО тэр чигтээ блаа. Ийм олон улс байж арчаагүй. Тэдний хохирол гэж бас бгаа.