Шинээр 2740 тохиолдол батлагдаж, зургаан хүн нас барлаа
2021-08-31


ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 2740 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 527 нь Улаанбаатар хотод, 2213 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас зургаан  хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2287  хүн эдгэрлээ.

 

Өнөөдрийн байдлаар 13 894 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 8633  хүн хөнгөн, 4041 хүндэвтэр, хүнд 1025, маш хүнд 195 хүн байна.

 

 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
Mash hunduudiig uhsend tootsoh uu
2021-08-31