Б.Жавхлан: Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг хөрөнгө оруулалтаар үргэлжлүүлнэ
2021-08-31

 

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр: 

 

-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний тайлан хэлэлцүүллээ. Энэ хүрээнд 56 цогц төлөвлөгөө хэрэгжиж байна. Эндээс ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл, эко санхүүжилтийн зээл, ипотекийн зээл амжилттай явж байгаа. Үүнээс ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн гүйцэтгэл дуусгавар болж байна. 18 мянган иргэн, 5000 аж ахуйн нэгжид нийтдээ 24 мянган зээлдэгчид энэ зээл очсон байна. 125 мянган ажлын байр хамгаалагдсан байна. Үүний үр дүнд төсвийн орлого 105 хувь буюу таван хувиар давж биелэхэд нөлөөлсөн. Ажлын байрыг хамгаалах түүхэн зорилгоо биелүүлж байна. Эдийн засгийг идэвхжүүлэх дараагийн шатандаа шилжилж байна. Эдийн засгийн өсөлтийг хангаж, дахин сэргэлтийг бий болгох бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэх хэрэгтэй. Үүний хүрээнд гурван хувийн хүүтэй зээлийг хөрөнгө оруулалтын зээл болгон гаргахаар боллоо.

 

Төв банктай хамтарч зээлийн сувгаар дамжиж эдийн засгаа идэвхжүүлнэ хэмээв. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
наад зээл чинь хулгайч акулуудад очоод 40% болж хүүлэгдэж байгаа даа.
2021-09-01