ВИДЕО: Калифорнид гал түймрийн улмаас 30 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
2021-08-31

Америкийн Калифорни мужийн эрх баригчид "Калдор" ойн түймрийн улмаас 30 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, түймрийн талбай 700 квадрат километрийг хамарсан бөгөөд суурин газруудад ойртож байгаа гэнэ. Тахо нуурын ойролцоо орших амралтын бүс галд сүйтгэгдэх аюултай байгаа бөгөөд 20 мянган барилга, байгууламж галд өртөх эрсдэлтэй байгаа аж. Калифорний захирагч Гэвин Ньюсомын мэдэгдсэнээр мужийн Альпин, Амадор, Плэйсер тойргуудад онц байдал зарлажээ. 

 

Энд дуулгахад, өмнө нь долдугаар сарын дуднд үеэс Калифорнид "Диски" ойн түймэр асаж, дөрвөн долоо хоногийн хугацаанд 954 барилга, байгууламжийг шатаажээ. Мужийн гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, нийтдээ галын улмаас 893 байгууламж бүрэн шатсаны дунд орон сууцнууд ч байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин