ЭЕШ-ын дахин шалгалт маргааш эхэлнэ

Маргааш ЭЕШ болно. Тодруулбал, наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчдаас есдүгээр сарын 02-04-ний хооронд шалгалт авахаар болсон. Ингэхдээ эмнэлгийн магадлага, ЭМЯ-наас ирүүлсэн мэдээллийг үндэслэн шалгалтад оруулах юм. Бусад шалтгааны улмаас наймдугаар сарын шалгалтад оролцож чадаагүй шалгуулагч шалгалт өгөх боломжгүй.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ