Машиныг ачих бус торгож, төлбөрөөр нь зогсоолоо нэмэгдүүлье
2021-09-02

Нийслэлийн автозамын хөгжлийн газар, хотын дарга Д.Сумъяабазар, Хуульзүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэх санал байна. Зөвшөөрөлгүй газар байрлуулсан, замын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг зөөж шилжүүлэх бус торгодог больё. Суудлын автомашинд 60 000 төгрөгийн торгуулиа биччихээд үлдээчих. Энэ торгуулийн мөнгө аль нэг хувийн компанийн дансанд бус төрийн санд төвлөрнө. Ядаж тэр мөнгөөр нь нийслэлийн замаа засъя, тэмдэг тэмдэглэгээг нь сайжруулъя. Авто зогсоолын тоог нэмэгдүүлье.

 

 

Нийслэлд зогсоол хангалтгүй. Үүнээс үүдэн иргэд машинаа замын нэгдүгээр эгнээ эсвэл хориглосон газар байршуулснаас ачдаг. Харин энэ ачилт иргэдэд асар их чирэгдэлтэй. Тэгэхээр ачих бус торгодог больё. Энэ зохицуулалт иргэдэд чирэгдэлгүйгээс гадна төлбөр тооцоо нь замын санд төвлөрч, замдаа, зогсоолдоо зарцуулагдах боломжтой. Ямар ч боломжтой хүн өдөр бүр 60 000 төгрөгөөр торгуулаад байхыг хүсэхгүй. Дараагийн удаа нэгдүгээр эгнээнд машинаа “хаяхгүй” нь мэдээж.

 

Өнөөдөр нийслэлд автомашин ачиж, журмын хашаанд  аваачдаг 14 компани ажиллаж байна. Тэд мотоциклыг 30 000, суудлын автомашин 60 000, том оврын машиныг 90 000 төгрөгөөр ачдаг. Хамгийн хачирхалтай нь энэ компаниуд нийслэлийн замын санд нэг ч төгрөг төвлөрүүлдэггүй.

 

Иргэдээс авч буй төлбөр зөвхөн энэ компаниудын ашиг болдог гэсэн үг. "Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-ны тэргүүн Б.Наранбаатар “Ачилтын компаниуд төрөөс оногдсон бүхий л татвар мөнгөө төлж явдаг. НӨАТ, хүн амын болон орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл гэх мэт” хэмээн ярьжээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулсан л бол татвар төлөх хуультай. Энэ гайхуулаад байх гавьяа биш.

 

Машин ачигчид олон асуудал дагуулдаг, иргэдийг ч хохироодог. Эзнийг нь гарч ирэхээс өмнө машиныг нь яаран сандран ачиж, бараг “хулгайлдаг”. Хүн нь гарч ирчихээд байхад дайрах шахам авч зугтаадаг. Үйлчилгээ гэж нэрлэхээс илүү хулгай дээрмийн шинж чанартай. Ийм байдлаар өдөрт 100-150 тээврийн хэрэгсэл ачдаг гэх албан бус тоо бий.

 

Тиймээс иргэд машин ачилтыг зогсоох тухай ярьж, шаардлага тавьж эхэлсэн. Иргэдийн энэ шаардлага машин ачигч компанидыг сандаргаж, тэд ч нийслэлийг аргалахаар шийджээ. Ингэхдээ машин ачилтын төлбөр болох 60 000 төгрөгийн 10 хувийг нийслэлд өгөх саналыг Автозамын хөгжлийн газарт хоёр ч удаа хүргүүлсэн байна. Анх энэ саналаа өнгөрсөн 2020 оны 03 дугаар сарын 21-нд хүргүүлсэн бол 2021 оны 02 дугаар сарын 9-нд дахиад өгчээ. Үйл ажиллагааг нь зогсоох тухай яриад эхлэнгүүт ашгийнхаа 10 хувиар нийслэлийг аргалахаар дахин дахин санал хүргүүлсэн нь энэ.  

 

Харин нийслэл өнөөдрийг хүртэл ямар ч шийдвэргүй байна. Ачигч компаниудаас 10 хувийг авах эсэх асуудлаар ажлын хэсэг байгуулсан, судалж байгаа л гэнэ. Он дамжин хоёр ч удаа хүргүүлсэн саналыг одоо ч судалж дуусаагүй байгаа гэсэн үг. Ачилтын төлбөрийн 10-хан хувийг авах эсэхийг судлах бус илүү хууль ёсны, иргэдэд чирэгдэлгүй, улсын төсөв хөрөнгөд нэмэртэй арга хайвал дээр юмсан.  

 

Зургаан жилийн хугацаанд иргэдийг хохироосон зах замбараагүй энэ ачилтын үйлчилгээг цэгцлэх цаг болсон. Хэдэн хувийн байгууллага иргэдэд явдал чирэгдэл учруулж, халаасыг нь хангалттай тэмтэрлээ. Иргэд илүү боловсронгуй, чирэгдэлгүй шийтгэл хүсч байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Oo ter 60k aasaa zamiin sand tovloruuldeggui um uu. 30k g ni zamiin sand tovloruulmeer bna
2021-09-07
Зөвхөн хувиа хичээж зам хааж түгжрэл үүсгээд байгаа тэнэгүүдийн машиныг ачихаар зогсохгүй 1-2 сар хурааж, 60 мянгаар биш 100 мянгаар торгох хэрэгтэй.
2021-09-02
Оркууд нь мөнгөө төлөхгүй шүү дээ. Харин ачсан мөнгө хэн нэгний халаасанд биш. Зогсоол барихад зарцуулагдвал их сайн бна.
2021-09-02
Хот доторх бүх зогсоол үнэтэй нэг ч үнэгүй зогсоол байр ёсгүй.ӨДРИЙН 25 МЯНГААС ДООШГҮЙ БАЙВАЛ САЙН
2021-09-02
ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ МАШИН АЧДАГ.ТЭД АЖЛАА Л ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮС.МОНГОЛЧУУД ДЭЛХИЙД ГАРААД Л БҮГД ОРКУУД.ХУДЛАА ГОЁ ЯРИХ ХЭРЭГГҮЙ.ХАРИН Ч АЧДАГ КОМПАНИУД ОЛШИРЧ ХАА САЙГҮЙ АЧИЖ БАЙЖ АСУУДАЛ ШИЙДЭГДЭНЭ
2021-09-02
Сингапурт зүгээр машины цонхон дээр нь торгуулийн хуудас наагаад үлдээдэг
2021-09-02
Болд:
Маш зөв санал байна. Бүгдээрээ дэмжье
2021-09-02
mash zuv sanal 60000 torguuliig gazar deer ni bicheed turiin sand tuvluruuled torguulio tuluhgui bol hudulguund oroltsuulahgui baiy achiltiin kampani nertei luivarchin hulgaich nariig tsegtsleh tsag bolson shu ingej olson mungu yaj hool boldog yum boloo zarimd ni gai totgor boldog bh da
2021-09-02
dfhkjdf:
Яг хаанаас мөн ямар тохиолдолд ачиж болохгүй гэдгийг нь сайн тодорхойлж өгөхгүй бол ийм хэцүү хотод онцын саад болоогүй газраас ачдагыг болих хэрэгтэй байгаан. Үнэхээр зам хаасан бол ачихаас яахав.
2021-09-02