АНУ-д цэргийн нисдэг тэрэг сүйрч, таван хүн сураггүй болжээ
2021-09-01

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисдэг тэрэг Калифорни мужийн Сан-Диего хотын эрэг орчимд осолдож, экипажийн таван гишүүн сураггүй болсон хэмээн АНУ-ын эргийн хамгаалалтын албаныхнаас авсан эх сурвалжтайгаар АВС News мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, MH-60S нисдэг тэрэг наймдугаар сарын 31-ний өдөр Абрахам Линкольн онгоц тээвэрлэгчээс хуваарьт нислэг үйлдсэн байна. Улмаар орон нутгийн цагаар 16:30 цагт Сан-Диего хотын эргээс 110 км зайд усанд унажээ. Одоо ослын газарт эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байгаа гэнэ. 

 

Эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр, нэг хүнийг олж чадсан байна. Экипажийн нэг гишүүнийг аварсан гэдгийг АНУ-ын Тэнгисийн цэргийн флот ч баталжээ. Харин бусад гишүүдийг хайх ажил үргэлжилж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин