МАН Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг нэр дэвшүүлэхээр хэлэлцүүлж байна
2021-09-01

 

УИХ-ын нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодруулж байна. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 10 дугаар сарын 10-нд нөхөн сонгуулийн санал хураалт болно.

 

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Хэнтий аймаг дахь УИХ-ын 18 дугаар тойрогт тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг, Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Э.Батшугарын нэрийг бага хурлаараа танилцуулан хэлэлцүүлж байна. 

 

АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар УИХ-ын 28 дугаар тойргийн  Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан намаас Эрдэнэ овогтой Бат-үүлийг, Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан намаас Батхүү овогтой Гарамгайбаатар нарыг тус тус нэр дэвшигчээр батламжилсан байна.

 

Харин парламент дахь гурав дахь хүчний төлөөлөл Зөв хүн-Электрат эвслээс ХҮН-ын дарга асан Б.Найдалааг нэр дэвшүүлж байгаа юм билээ.

 

Ийнхүү УИХ-ын сонгуульд оролцох есөн нам нэг эвсэл  нэр дэвшигчээ тодруулж байна.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-05-01