COVID-19: АНУ 15 сая тун вакцин хаяжээ
2021-09-02

АНУ-д энэ оны оны гуравдугаар сараас хойш нийтдээ 15,1 сая тун коронавирусээс сэргийлэх вакциныг хаясан гэнэ. Энэ талаар эрх баригчдаас авсан мэдээлэлтэйгээр NBC дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, вакциныг төрөл бүрийн шалтгаанаар ашиглалгүй хаясан аж. Тухайлбал, сав нь цуурсан, бэлдмэлийг найруулах үед алдаа гарсан, хөргөгч ажиллаагүй зэрэг шалтгаанаас болж аюултай гэж үзэн вакциныг устгасан байна. 

 

Энд дуулгахад, АНУ Пфайзер, Модерна, Жонсон энд Жонсоны вакцинуудаар хүн амаа дархлаажуулж байгаа юм. Сүүлийн үеийн мэдээллээрү, тус улсад коронавирусийн эсрэг вакцины 371 сая гаруй тунг ашиглажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин