Коронавирусийн Мю хувилбар Европт тархаж байна
2021-09-02

Их Британид коронавирусийн "Мю" штаммаар халдварласан 48 тохиолдол илэрсэн талаар  The Mirror ДЭМБ-аас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ.  

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Mu буюу В.1.621 хувилбар нь одоогоор дэлхийн 39 оронд илэрсэн байна. Энэ хувилбар нь мөн мутациудтай бөгөөд эдгээр нь COVID-19 -өөс сэргийлэх вакцинд тэсвэртэй байж болзошгүй гэж эрдэмтэд мэдэгдсэн байна. Гэхдээ энэ таамаглалыг батлахад нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн онцолжээ. 

 

Энэ хувилбар анх Колумбид 2021 оны нэгдүгээр сард бүртгэгдсэн бөгөөд одоо тус улсад бүртгэгдэж буй коронавирусийн халдварын 39 хувь нь, харин хөрш зэргэлдээ орших Эквадорт 13 хувь нь Мю хувилбарын халдвар байгаа хэмээн ДЭМБ мэдээлсэн байна. Харин дэлхий даяар энэ мутаци тархах үзүүлэлт буурч, одоогийн байдлаар 0,1 хувьтай байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин