Паралимпийн тамирчин тэмцээний үеэр ухаан алджээ
2021-09-02

Токио хотноо үргэлжилж буй Паралимпийн наадмын үеэр Бельгийн тамирчин ухаан алдаж, улмаар яаралтай эмнэлэгт хэвтүүлсэн талаар Вести агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Бельгийн теннисчин Йоаким Жирар лхагва гарагийн орой цээж нь хөндүүрлэн өвдөж, дараа нь ухаан алджээ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна.

 

Эмнэлэгт хүргэн тусламж үзүүлсний дараа ухаан орж, эмч нарын асуултад хариулах боломжтой болсон гэж Вести мэдээлжээ. Эмнэлэгт үзлэг оношилгоо хийснээр зүрх судасны өвчлөл нь илэрсэн бөгөөд үүний улмаас теннисчин Паралимпэд оролцох боломжгүй болсон аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хөөрхий
2021-09-02