Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан марк гарлаа
2021-09-02

 

“Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт марк гарлаа. Соёлын сайд Ч.Номин, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар гарын үсэг зурж, тамга даран анхны өдрийн дугтуйг баталгаажуулснаар 1077, 1078 дахь сэдэвт маркууд Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд нэвтэрлээ.

 

 

"Монгол тулгар төр-2230 жил" маркийн тайлбар

Хэлхээ маркийн хэмжээ: 40х40, 60х40, 40х40 мм

Маркийн нүүрний үнэ: 1000₮, 1000₮, 1000₮

Маркийн хэвлэсэн тоо: 11,000 ш

Анхны өдрийн дугтуйны хэвлэсэн тоо: 1200ш

Зөвлөгөө өгсөн: Д.Эрдэнэбаатар Доктор (PhD), профессор

Маркийн зураач: Г.Баттөр,

Маркийн дизайнер: Ж.Ганхуяг

“Монголын тулгар төр - 2230” сэдэвт хэлхээ марканд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын талын Гол мод-2 гэдэг газар малтан шинжилсэн Хүн улсын 1-р язгууртны булшнаас олдсон хосгүй үнэт археологийн олдворуудыг оруулжээ.

 

“Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт маркийн тайлбар

 

Блок маркийн хэмжээ: 45х33 мм

Маркийн нүүрний үнэ: 2000₮

Анхны өдрийн дугтуйны хэвлэсэн тоо: 1200ш

Зөвлөгөө өгсөн: Н.Хишигт Доктор (PhD), профессор

Маркийн зураач: Г.Баттөр,

Маркийн дизайнер: Ж.Ганхуяг нар ажиллажээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин