Азын дугаарын дуудлага худалдааны хоёр тэрбум төгрөгийг Хүүхдийн санд байршууллаа
2021-09-02

 

Зам тээврийн хөгжлийн яамнаас автомашины азын дугааруудын дуудлага худалдаанаас төвлөрлөсөн мөнгийг Хүүхдийн төлөөх санд байршуулахаар болжээ. Дуудлага худалдааны хагас жилийн орлого болох хоёр тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөөх тусгай санд төвлөрүүлэхээр өнөөдөр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад батламжийг хүлээлгэн өглөө. 

 

Энэ мөнгийг хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд зарцуулна гэдгийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэллээ.

В.Бат

Shuud.mn
Сонин хачин