Морин хийлч сурагчдад 9-14 сая төгрөгийн урамшуулал гардууллаа
2021-09-02

Бүгд Найрамдах Чех Улсын алдарт хийлч Яраслов Косианы сангаас зохион байгуулдаг Чехийн алдартай морин хийлч Хираны нэрэмжит мэргэжлийн морин хийлчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад Соёлын сайд Ч.Номин өнөөдөр батламж, мөнгөн шагналыг нь гардууллаа.

 

 

Зөвхөн мэргэжлийн уран бүтээлчид өрсөлддөг энэхүү уралдаанд 2021 онд дэлхийн 10 гаруй орноос 16 хүртэлх насны сурагчид цахим хэлбэрээр оролцож ур чадвараа сорьж өрсөлдсөнөөс Монгол Улсын Консерваторийн мэргэжлийн сургуулийн 5 сурагч амжилттай оролцож, Засгийн газрын тогтоолоор баталсан мөнгөн урамшуулал авах журмын болзлыг хангажээ. 

 

Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ж.Нарансоёмбо, Ч.Цэцэн Б.Марал, ОХУ-ын Гнесиний нэрэмжит хөгжмийн сургуулийн сурагч Т.Удвал нарт тус бүр 14 сая төгрөг, мөн сургуулийн сурагч Л.Энэрэлд 9 сая төгрөгийн урамшуулал олгосныг Соёлын сайд Ч.Номин гардууллаа.

 

 

Эх сурвалж: Соёлын яам

Shuud.mn
Сонин хачин