Сноуден: Ухаалаг утастай бол аюулгүй байдлын талаар март
2021-09-03

Хүн ухаалаг гар утастай, түүнийгээ идэвхтэй ашигладаг бол хувийн мэдээллийн аюулгүй байдлын талаар мартахад болох гэнэ. Энэ талаар Эдвард Сноуден "Шинэ мэдлэг" соён гэгээрүүлэх марафоны хүрээнд хийсэн ярилцлагынхаа үеэр онцолжээ. 

 

Америкчуудыг дэлхий даяар тагнаж чагнадаг гэх мэдээллийг анх нийтэд ил болгож байсан АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Сноуден ухаалаг гар утас ашиглах нь үргэлж эрсдэл дагуулдаг хэмээн анхааруулсан байна. Ухаалаг гар утасны үйлдвэрлэгч компаниуд ухаалаг төхөөрөмж рүү нэвтрэн, дотор нь агуулагдах мэдээллүүдийг авах боломжтой байдаг гэнэ.

 

Тухайлбал, Apple компани хүүхэдтэй хэрцгий харьцаж байгааг харуулсан дүрслэлийг гар утсанд байгаа эсэхийг шалгах систем нэвтрүүлж байгаа бөгөөд энэ онд АНУ-д энэхүү систем ажиллаж эхлэх аж. Apple зэрэг компаниуд ийнхүү "босгыг давж " байгаа нь хувийн нууцад ноцтой аюул учруулна гэж Сноуден мэдэгджээ.

 

Apple компанийнхан хэрэглэгчдийнхээ контентыг шалгах нь тэдний аюулгүй байдлыг хангах зорилготой хэмээн мэдэгдэж байгаа ч цаашдаа тусгай албаныхантай хамтарч ажиллаж эхлэхэд юу ч саад болохгүй хэмээн Сноуден онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин