
Аж ахуйн нэгж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой албан татвар төлсөн тодорхойлолт гаргуулахаар ТЕГ-ын УТОХГазрын Эрдэс баялгийн татварын хэлтэст ирэхдээ бүрдүүлэх материалын жагсаалт
1. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбогдуулан тодорхойлолт гаргуулах тухай хүсэлтээ “ТЕГ-ын УТОХГазрын Эрдэс баялгийн татварын хэлтэс”-т хандаж гаргана. /Хүсэлтдээ ямар дугаартайг, ямар аж ахуйн нэгжид, хэрхэн шилжүүлэх болсон тухай тодорхой дурдана/
2. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд холбогдуулан татвар (тусгай зөвшөөрөл шилжүүлэн авагч тал 30 хувийн орлогын албан татварыг суутган авч өөрийн харьцдаг татварын албаны дансанд төлнө) төлсөн баримтын хуулбар. (Төлбөрийн баримтын тэмдэглэлд: ... дугаартай шигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлсний албан татвар гэсэн утгыг бичих)
3. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай хийсэн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
4. Шилжүүлэх гэж байгаа ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар, хавсралтын хамт /үндсэн эхтэй тулгаж харна/
5. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлсэн тохиолдолд тухайн аймаг, сумын Байгаль орчны хяналтын байцаагчийн олборлолт явагдсан эсэх тухай гаргасан тодорхойлолт
6. Тусгай зөвшөөрөл шилжүүлж байгаа болон хүлээн авч байгаа аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2011-12-20 өдрийн 254/286 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “ Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын газрын хооронд мэдээлэл солилцох журам” –ын 4.2.6-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээс өмнө ашигт малтмалын тухай хуулийн 49.2,49.3 дахь хэсэгт заасан “. . . зохих албан татвар төлсөн . . . ” баримтыг ажлын 3-н өдрийн дотор Татварын ерөнхий газрын Эрдэс баялгийн татварын хэлтсээр нотлуулна. гэж заасан.
Татвар төлөх, тайлагнах асуудлаар ТЕГ-ын УТОХГазрын Эрдэс баялгийн татварын хэлтсийн 204 тоот өрөө 310373 утсаар зааварчилгаа авч болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ