Украины Ерөнхийлөгч өөрийгөө Стив Жобстой зүйрлэжээ
2021-09-03 11:57

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Стэнфордын их сургуульд пүрэв гарагт үг хэлэх үедээ Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс ажлын гараагаа эхлүүлж байсан шиг л улс төрийн замналаа эхлүүлсэн хэмээжээ. 

 

"Стэнфордын их сургуульд хэлсэн үгсээс хамгийн алдартай нь Стив Жобсын үг. Нэгэнтээ Apple компани замналаа гаражаас, анхлан ахрахад солиотой гэмээр санаанаас гараагаа эхлүүлж байсан. Украин ч мөн төстэй нөхцөл байдалтай. Нэгэнтээ би багийнхантайгаа офист суугаад, Стив Жобсод итгэдэггүй байсан шиг хүмүүс бидэнд итгэхээргүй санаануудыг гаргаж байсан" хэмээн Владимир Зеленский өгүүлжээ.

 

Владимир Зеленский АНУ-д ажлын айлчлал хийх үеэр тэрбээр ийнхүү Стэнфордын их сургуульд үг хэлсэн байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Батлан хамгаалахын сайдтай уулзан, хэлэлцээ хийсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ukrainiig samarsan teneg hog
2021-09-05