2021 оны амьтдын хамгийн хөгжилтэй гэрэл зургууд
2021-09-03

Comedy Wildlife Photography Awards хороо онгон байгальд авсан хамгийн хөгжилтэй зураг тэмцээний шувтрагад шалгарсан зургуудыг зарлалаа. Шувтаргын шатанд нийт 42 гэрэл зураг шалгарсан байна. 

 

 

Тэмцээний шүүгчид нийт 7000 гаруй гэрэл зураг хүлээн авчээ. "Жил бүр тэмцээнд асар их гэрэл зураг ирж байгаа нь байгаль хамгаалахад оролцох эрмэлзлийг илэрхийлэхийн дээр онгон байгаль бол гайхалтай, хөгжилтэй, бид түүнийг хамгаалахын тулд боломжит бүхнийг хийх ёстой гэдгийг харуулж байна" хэмээн тэмцээнийг зохион байгуулагчдын нэг Пол Жойнсон Хикс онцолжээ. 

 

 

Шувтаргад шалгарсан гэрэл зургуудын дунд масктай тагтаа, инээж буй далайн хав, бүжиглэж буй баавгай зэрэг хөгжилтэй амьтдын зураг багтсан байна. Эдгээр зураг дээр 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилж, ялагчдыг 10 дугаар сарын 22-ны өдөр болох шагнал гардуулах ёслол дээр зарлах гэнэ.

 

 

Амьтдын хөгжилтэй гэрэл зургийн олон улсын тэмцээнийг гэрэл зурагчин Пол Жойнсон Хикс болон Том Саллам нар байгаль хамгаалахад дэмжлэг үзүүлэх үүднээс санаачилжээ. 

 

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин