"Талибан" гол түншээ нэрлэлээ
2021-09-03

Афганистаны засгийн эрхийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөн Хятадыг гадаадын гол түнш гэж үздэг гэнэ. Энэ талаар тус хөдөлгөөний төлөөлөгч Забиулла Мужахид мэдэгдсэнийг Интерфакс дамжууллаа. 

 

"Хятад улс манай оронд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа тул бидэнд гол суурь боломжийг өгч байгаа юм" хэмээн талибуудын төлөөлөгч мэдэгджээ. Түүний өгүүлснээр, дайны дараах Афганистаныг сэргээн босгоход БНХАУ дэмжлэг үзүүлэх гэнэ.

 

Талибууд "Бүс ба зам" хэмээх Хятадын эдийн засгийн төслийг эергээр үнэлж байгаагийн дээр энэ төслийг хэрэгжүүлснээр Бээжин "эртний Торгоны зам"-ыг сэргээж байна хэмээн цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн уул уурхайн салбарт Хятадаас тусламж авна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

 

Тэр дундаа Афганистаны зэсийн ордуудыг онцлоод, "Хятадуудын ачаар үйлдвэрлэл сэргэж, шинэчлэгдэнэ" гэж найдаж байгаагаа онцолсон байна. Мөн Хятадыг "дэлхийн бүх зах зээл рүү гарах" Кабулын үнэмлэх хэмээн нэрлэжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Одоо хятад афганид байлдах ээлж болсон юм байна. Эрдэнэсийн биш эрлэгийн хаалгаар орж дээ.
2022-04-23
Халааг
2022-04-21