Талибан: Панжшерийг хяналтдаа орууллаа
2021-09-04

Афганистаны "Талибан" хөдөлгөөн Панжшер мужид хяналтаа тогтоосон талаар Yeni Safak сонин тус бүс нутаг дахь сурвалжлагчаасаа авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, талибууд Афганистаныг бүрэн эзлэсэн баяраа тэмдэглэж эхэлсэн гэнэ. "Талибан" хөдөлгөөнийнхөн Панжшер дэх Эсэргүүцлийн фронтын удирдагч Ахмад Масудтай хийсэн хэлэлцээ нь бүтэлгүйтсэний дараа есдүгээр сарын хоёрноос гурванд шилжих шөнө анх довтолж эхэлсэн юм. Хэвлэлүүдийн мэдээлснээр, хэлэлцээ хийх үеэр Ахмад Масуд шинэ засгийн газрын бүхий л шийдвэрүүдийг Панжшерийн босогчидтой зөвлөлдөх түүнчлэн тэднийг зэвсгээ хадгалж үлдэх боломж өгөхийг талибуудаас шаардсан гэнэ. 

 

Гэвч талибууд үүнийг зөвшөөрөөгүй тул хүчээр эзлэхээр шийдсэн байна. Панжшер рүү цэргийн техник бүхий шилдэг хүчээ хаяж байгаа гэж Талибан хөдөлгөөнийхөн мэдэгдэж байлаа. Алан хядах байгууллагын төлөөлөгчдийн өгүүлснээр энэхүү цохилт нь Эсэргүүцлийн фронттой зөрчилдөхөд сүүлчийн цохилт болох гэнэ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, талибууд Шотол, Хавак, Анжуман гэсэн гурван чиглэлээр довтолсон ч шөнийн довтолгоо амжилтгүй болжээ. Үүний дараа талибууд Капис мужийн Хеза Авваль, Хеза Доввом,  Кох-Банд Парван мужийн Сайед-Хель, Чарикар, Жабал ас-Сарадж зэрэг хяналтаа тогтоогоод байсан бүс нутгуудаа алдсан байна. Бадахшан мужид ч бослого гарч, талибууд тэндээс хэдэн дүүргийг орхин гарахаас аргагүй болсон гэнэ. 

 

Ингээд есдүгээр сарын гуравны өдөр Панжшерт хяналтаа тогтоосон хэмээн зарлалаа. Улмаар Эсэргүүцлийн фронтын ялагдлыг тэмдэглэн салют буудуулсан гэж хэвлэлүүд мэдээлжээ. 

 

 

Талибуудын ялалтыг няцаав

 

Панжшер мужийг эзэлсэн талаарх "Талибан"-ын энэхүү мэдэгдлийг Эсэргүүцлийн фронтын төлөөлөгчид няцаажээ. Афганистаны дэд ерөнхийлөгч асан, босогчдыг дэмжигч Амрулла Салех Панжшерт тулаан үргэлжилж байгаа, эсэргүүцэл улам хүчирхэгжсэн хэмээн мэдэгдсэн байна. 

 

Салех Панжшерийн хавцалд байгаа бөгөөд Афганы цэргийн командлагчид болон улс төрийн лидерүүдтэй уулзсан хэмээн мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр алан хядах хөдөлгөөний дайчдыг дэмжиж байгаа хэмээн Пакистан улсыг буруутгасан байна. 

 

"Үнэхээр амаргүй нөхцөл байдал үүссэн. Бид Пакистаны дэмжлэгтэй "Талибан" болон бусад алан хядах бүлэглэлүүдийн довтолгоотой нүүр тулж байна" хэмээн Амрулла Салех мэдэгджээ.

Эргэн сануулахад, наймдугаар сарын 15-ны өдөр талибууд Афганистаны нийслэл Кабул хотод нэвтэрсэнээр тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани ойрын хүрээллийнхний хамт эх орноо дүрвэсэн. Харин дэд Ерөнхийлөгч Амрулла Салех нутагтаа үлдэн, өөрийгөө албан ёсны тэргүүн хэмээн зарлаж, улмаар талибуудын хяналтад ороогүй цорын ганц бүс нутагт үүссэн эсэргүүцлийн фронтынхонтой нэгдсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ergen sanuulhad gej suuld n bichhee bolchihooch.ymar erguu humuus uu
2021-09-06
Зочин:
Ингэж ч бичих гэж. Энэ сайхан мэргэжлийг гутааж байхаар өөр ажил олж хийгээч.
2021-09-06
зочин:
мэдээгээ ойлгомжтой бичээч сэтгүүлч ээ. Агуулга нь гарчигнаасаа зөрөөд байна. Талибуудын довтолгоо бүтэлгүй болж, хяналтад байсан хэд хэдэн бүс нутгаа алдав гэсэн атлаа Панжшер мужийг эзэлж ялалтаа тэмдэглэв ч гэх шиг, энэ чинь галзуу хүний өдрийн тэмдэглэл ши байна.
2021-09-05
Ан-ын гишүүн:
Америкууд Афганаас шигшүүртэйгээр хөөндөж байна.
2021-09-05
aa:
bichne gj ch bichdeg boljdee
2021-09-05
Haha:
Er oilogsongui t1 setguulchid
2021-09-05
zzz:
HUDLAA GARCHIG
2021-09-04