Афган эмэгтэйчүүд Кабулд эсэргүүцэн жагсав
2021-09-04

Баасан гарагт Афганы идэвхтэн эмэгтэйчүүд Кабул хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Хэдийгээр энэ нь эрсдэл өндөртэй ч "Улс төрийн амьдрал дахь эмэгтэйчүүдийн оролцооны сүлжээ" нэртэй бүлэг Афганистаны Сангийн яамны урдуур алхан, Афганистаны Засгийн газарт эмэгтэйчүүдийг багтаахыг шаардан, тэдний эрхийг хангах Үндсэн хууль батлахыг уриалан хашгирч, гартаа лоозон барьсан байна. 

 

Энэ арга хэмжээнд оролцогчдын тоо бага байсан бөгөөд бүлгийнхний шууд дамжуулсан бичлэгээс харахад хэдэн арван хүн л оролцжээ. Гэхдээ "Талибан" хөдөлгөөнийнхний засаглалд Афганистаны нийслэлд тулгарсан анхны сорил нь энэ байсан хэмээн ажиглагчид цохон тэмдэглэсэн байна. 

 

Талибууд ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийг гэрээсээ гарахгүй байхыг шаардсан юм. Үүнийг афган эмэгтэйчүүд зүгээр харан суусангүй. Өнгөрсөн лхагва гарагт ч мөн багахан хэмжээний жагсаал зохион байгуулж, "нэг ч засгийн газар эмэгтэйчүүдийн дэмжлэггүйгээр оршин тогтнож чадахгүй. Сурах, бүхий л салбарт ажиллах эрхийг бид шаардаж байна" гэсэн зурагт хуудсыг гартаа барин алхжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
yana daa margaash gehed bugdiig ni aimaar yum
2021-09-06
IRGEN:
APGAN EMEGTEICHUUDIIN YOV TEMTSEH HEREGTEI
2021-09-05
ZOCHIN:
ZUVSHDEE...UMHII TALIBUUD..
2021-09-04
тэмцэх нь зөв
2021-09-04