Вакцинд хамрагдаагүй иргэдэд хязгаарлалт үйлчилнэ
2021-09-06

Есдүгээр сарын зургааны өдрөөс эхлэн Турк улсад коронавирусийн халдвар аваагүй, вакцинд хамрагдаагүй хүмүүст шинээр хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ. Хязгаарлалтууд нь жуулчдад хамаарахгүй гэж РИА новости мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, даваа гарагаас эхлэн 18-аас дээш насны бүх хүн тоглолт, кино, театр орохдоо сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариуг баталсан бичиг үкүүлэх ёстой гэнэ. Мөн хот хоорондын аливаа тээврийн хэрэгслээр зорчихдоо мөн шинжилгээ өгөх ёстой аж. Тээврийн компаниуд зорчигчдыг суулгахдаа вакцинд хамрагдсан QR код эсвэл халдвар аваад эдгэрсэнийг батлах баримтыг шалгах юм байна. 

 

Коронавирусийн халдвараар өвдөөгүй, вакцинд хамрагдаагүй дунд болон их дээд сургуулийн багш, ажилтнууд долоо хоногт хоёр удаа PCR шинжилгээ өгөх ёстой. Түүнчлэн бусад салбарын ажилтнууд ч энэ шаардлагыг биелүүлэх ёстой бөгөөд гэхдээ тэд долоо хоногт нэг удаа шинжилгээ өгөх юм байна.

 

Туркийн Гадаад хэргийн яамны онцолсноор, шинэ хязгаарлалтын арга хэмжээнүүд нь гадаадын жуулчдад хамаарахгүй, харин Турк улсад оршин суух эрхтэй гадаадын иргэд хязгаарлалтыг дагаж мөрдөх ёстой гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гуц гуц
2021-09-06