Муаммар Каддафийн хүү аюулгүй байдлаа бодолцон Туркийг зорьжээ
2021-09-06

Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн бага хүү Саади аюулгүй байдлаа хамгаалах үүднээс ням гарагт Ливи улсыг орхисон хэмээн  Al Hadath суваг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Ливийн эрх баригчид Саади Каддафиг зургадугаар сард цагаатгасны дараа түүнийг эх орноо орхиж, Турк рүү нисэхийг зөвшөөрсөн байна. 

 

Саади Каддафи нь 2011 онд алагдсан Ливийн удирлагч Муаммар Каддафийн гурав дахь хүү юм. Каддафийн дэглэм нуран унасны дараа тэрбээр Нигер рүү дүрвэсэн ч 2014 онд энэ улсын эрх баригчид түүнийг Ливийн талд хүлээлгэн өгч байв. Улмаар Саади Триполигийн шоронд хэдэн жил хоригдож, Муаммар Каддафи босогчдын гарт амиа алдсан 2011 оны хаврын хувьсгалын үеэр аллага, хэлмэгдүүлэлт зохион байгуулсан хэрэгт түүнийг буруутгаж байгаад 2018 онд цагаатгажээ. 

 

Саади мэргэжлийн хөл бөмбөгчин бөгөөд түүнийг Ливийн хөлбөмбөгийн багийн дасгалжуулагчийг 2005 онд хөнөөсөн хэмээн буруутгаж байлаа. Харин энэ оны зургадугаар сард гарсан цагаатгах шийдвэр нь аль хэрэгтэй холбоотой талаарх мэдээлэл гараагүй байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин