Афганистан: Талибууд бие давхар цагдаа эмэгтэйг хөнөөжээ
2021-09-06

Афганистаны Гор мужийн нийслэл Чагчаран хотод "Талибан" хөдөлгөөний дайчид цагдаа эмэгтэй Бану Негарыг нөхөр, хүүхдүүдийнх нь нүдэн дээр буудан хороожээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Цагдаа эмэгтэй хотын хорих газарт ажилладаг байсан бөгөөд найман сартай жирэмсэн байжээ. Гэрчүүдийн өгүүлснээр, зэвсэглэсэн хүмүүс есдүгээр сарын дөрөвний өдөр цагдаа эмэгтэйн гэрт ирсэн байна. Гэрийг нь нэгжсэний дараа Негарын гэрийнхнийг хүлж, цагдаа эмэгтэйг буудан хөнөөжээ. Түүний ар гэрийнхэн нүүр царайг нь эрэмдэглэсэн, цусанд будагдсан цогцосны зургийг ВВС агентлагийн сэтгүүлчдэд өгсөн байна. 

 

ВВС агентлагийн сэтгүүлчид энэ хэргийн талаар талибуудаас тодруулахад тэд хэрэгт хамааралгүй хэмээн мэдэгджээ. "Талибан" хөдөлгөөний төлөөлөгч Забиулла Мужахид хэргийн талаар мэдсэн хэмээн онцлоод, хэргийг шалгаж байгаа хэмээн мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, Негарыг хувийн өс хонзонгийн улмаас хөнөөсөн байж болзошгүй гэнэ. 

 

Энд дуулгахад, талибууд Афганистаныг хяналтдаа авсанаас хойш эмэгтэйчүүдийг ажил хийх, гэрээсээ гарахыг хориглосон юм. Тэд үүнийгээ эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг бодолцсон хэрэг, зохих журам гарах хүртэл гэрээсээ гарахгүй байх нь амь насанд нь аюулгүй хэмээн тайлбарлаж байлаа. НҮБ-ын хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр, Афганистаны эмэгтэйчүүдийн эрх нэн хүнд нөхцөлд байгаа бөгөөд тэднийг гудамжинд зодох тохиолдол олонтаа гарсны дээр, сургуульд явахыг нь хориглож байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bulai aluurchidiig ustgaad uguusei.hairan shn uls sunuluu.mongol mud iim boloh baihaa.irged ni bygd gadaadad dytvej amidrah argaa erehees argagyi bolj bna daa.1 heseg ni hagartalaa bayajsan hulgai deerem luivar shantaajaar.
2021-09-06