Япон Курилийн арлуудын улмаас ОХУ-д дахин эсэргүүцэл илэрхийлэв
2021-09-06

Японы эрх баригчид Курилийн арлуудтай холбоотой асуудлаар Орост ээлжит эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ удаад Курилийн арлууд дээр татварын онцгой журам нэвтрүүлэхээр ОХУ-ын Засгийн газар төлөвлөж байгаатай холбоотой гэж Регнум агентлаг мэдээлжээ. Оросын энэхүү төлөвлөгөө нь Курилийн асуудлаарх Токиогийн байр суурьтай зөрчилдөж байна гэж Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като мэдэгдсэн байна. 

 

"Энэ нь арлуудтай холбоотой манай улсын байр суурьтай зөрчилдөж байна. Дээд төвшинд хэлэлцээрийн үндсэн дээр саяхныг хүртэл явуулж байсан Япон-Оросын эдийн засгийн хамтарсан үйл ажиллагааг хэлэлцэх асуудалтай зөрчилдөж байгаа юм" хэмээн Като мэдэгджээ.

 

Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн даргын өгүүлснээр Япон улс Оросын талд мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд Японы хууль ёсны байр суурийг хөндөлгүйгээр эдийн засгийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийг Оросоос шаардаж байгаа гэнэ.

 

Эргэн сануулахад, Дорны эдийн засгийн форумын үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Курилийн арлууд дээр бизнесийг хөгжүүлэх үүднээс тодорхой дэмжлэг үзүүлнэ хэмээн мэдэгдсэн юм. Түүний өгүүлснээр, Курилийн арлууд дээр бизнес эрхлэх аж ахуйн нэгжүүдийг 10 жилийн хугацаанд татвараас чөлөөлөх журам нэвтрүүлэх бөгөөд ингэснээр тус бүс нутгийн хөгжилд дорвитой нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18
оросууд болж өгвөл монголыг хойд солонгос шиг байлгах хүсэлтэй
2021-09-06
Иргэн:
Одоо хөрш орнуудын тусгаар байдлыг эьдэж дэлхий дахинд тогтсон дэг жаяг гэрээ хэлэлцээрүүдийг эрээгүй зөрчиж байгаа ганц улс бол Путины Ороё улс Манайд урвагч тавиул нь Үхрүүдийн дэмжлэгээр Ерөнхийлөгчөөр ажмллаж улсаа хорлоод буусан Хулгай нь замхарч байх шиг..
2021-09-06
оросууд болж өгвөл монголыг хойд солонгос шиг байлгах хүсэлтэй