Италид албан журмаар вакцинд хамруулахаар төлөвлөж байна

Италид албан журмаар вакцинд хамруулж болзошгүй талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Роберто Сперанца мэдэгджээ.
"Албан журмаар вакцинд хамруулах шийдвэр эцэслэн гараагүй, гэхдээ шаардлагатай бол бид цаг алдалгүй ийм журам нэвтрүүлнэ" хэмээн Сперанца орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.
"Вакцин хүмүүсийн амь насыг авардаг. Цар тахлын үед вакцины үйлчлэл удаан хадгалагдахгүй байж мэдэх ч бид эсвэл вакцинд найдна, эсвэл шинээр хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар бодохоос өөр аргагүй" хэмээн Италийн Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.
Түүнчлэн албан журмаар дархлаажуулах тухай Европын эм бэлдмэлийн агентлагийн тогтоол гаргавал Европын холбоонууд зохих шийдвэрүүдийг гаргахад хялбар болно гэж тэрбээр онцолсон байна.
"Эрүүл мэндээ хамгаалах эрх, шинээр хориг тавихаас зайлсхийх шаардлагын улмаас албадан дархлаажуулах болвол бид мэдээж айж, зогсолгүй ийм арга хэмжээ авна" хэмээн сайд онцолжээ.
Италид коронавирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалт ихэнх хүмүүсийн хувьд сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа юм. Харин Засгийн газрын тогтоолоор дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн эмнэлгийн ажилтнууд албан журмаар вакцинд хамрагдаж байгаа аж. Мөн есдүгээр сараас эхлэн дунд болон их дээд сургуулиудын багш нар вакцин зайлшгүй тариулах шаардлагатай болсон байна.
Италийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар тус улсад 79 сая тун вакцин тарьсан, 12-оос дээш насны хүн амын 70 гаруй хувь нь вакцинд хамрагджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ