Жан-Поль Бельмондо таалал төгсжээ
2021-09-07

Францын нэрт жүжигчин Жан-Поль Бельмондо 89 насандаа таалал төгссөн талаар Франс-пресс агентлаг мэдээлжээ. 

 

Жүжигчин таалал төгссөн талаар түүний өмгөөлөгч Мишель Годест мэдээлсэн байна. "Тэр хэсэг хугацаанд бие нь муу байсан" хэмээн тэрбээр өгүүлжээ. 

 

Жан-Порль Бельмондо таалал төгссөнд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр Твиттер хуудсандаа "Франц улс үндэсний бахархлаа алдлаа" хэмээн бичжээ.

 

Бельмондо бол Францын шинэ үеийн кино урлагийн хамгийн тод томруун нүүр царай байсан юм. Түүний анхны кино нь 1958 онд дэлгэцнээ гарсан , Ален Делонтой хамтран тоглосон кино байв. Харин 1960 онд олны хүртээл болсон "Сүүлчийн амьсгал дээр" кино нь Жан-Поль Бельмондод алдар хүндийг авчирсан юм. Тэрбээр 2015 оноос кинонд тоглохоо больсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин