ФОТО: Паралимпын аварга Э.Содномпилжээ эх орондоо ирлээ
2021-09-07 09:33

 

"ТОКИО 2020" зуны Паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд алтан медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ тэргүүтэй тамирчид эх орондоо ирлээ. Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг-ын жинг амжилттай өргөж, Паралимпын наадмын дээд амжилтыг тогтоож, аварга болсон юм. Тэрбээр "Жиндээ нэгд явж байсан учраас сэтгэлзүй өндөр, бэлэн байсан. 250 кг-ыг өргөнө гэсэн бодолтойгоор орсон, боломж 100 хувь байсан. Дасгалжуулагчдаа, Монголын шигшээ багийнхандаа баярлалаа. Парисын олимп болоход гуравхан жил үлдсэн байна. Ард түмнээ баярлуулахын төлөө хичээнэ" хэмээн ярилаа.

 

Түүний дасгалжуулагч Д.Баттулга "Эхлэх жингээ олон өдөр бодож, тооцоолсон. 243 кг-аар ч эхлэх боломжтой байсан. Арын тамирчдын захиалгаас их хамаарсан. Манай тамирчин өнгөрсөн 06 дугаар сард ковид тусч 14 хоног эмнэлэгт хэвтсэн. Их сульдсан, хүч алдсан. Халдвар аваагүй байсан бол 245 кг-аар эхэлж, хоёр дахь оролтоо 250 кг-аар хийх өндөр бодолтой байсан. Олимп их хатуу байдаг юм байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Агуу, агуу. Үнэхээр Монголын бахархал. Агуу баатартаа улам их амжилт хүсье! Бат-үүлийн дэргэд л үнэхээр баатар шүү!
2021-09-07