Афганистан: Панжшерт тулаан үргэлжилж байна
2021-09-07

"Талибан" хөдөлгөөний хяналтад ороогүй үлдсэн цорын ганц муж болох Панжшерийг талибууд эзэлсэн талаараа есдүгээр сарын зургааны өдөр мэдэгдэж байсан. Гэсэн ч өнөөдрийн байдлаар Панжшерт тулаан үргэлжилж байгаа гэнэ. Афганистаны энэ нутаг дэвсгэр одоо хэр талибуудын хяналтад ороогүй гэж ТАСС агентлагт Афганистан дахь эх сурвалж мэдээлжээ. 

 

"Есдүгээр сарын тавны оройноос эсэргүүцлийн хүчнийхэн дронуудын халдлагад өртсөн, ингээд олонх нь өндөр уулын бүс рүү байршлаа өөрчлөн явахаас аргагүй болсон юм. Даваа гарагт тулаан үргэлжилж байсан одоо ч үргэлжилж байна" хэмээн Панжшер дахь Үндэсний эсэргүүцлийн фронтод ойр эх сурвалж ТАСС агентлагт мэдээлжээ. Түүний өгүүлснээр, хөрш Баглан мужийн Андараб нутагт ч мөргөлдөөн өрнөж байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, есдүгээр сарын зургааны өдөр талибуудын албан ёсны төлөөлөгч Забиулла Мужахид тусгай мэдэгдэл хийсэн юм. Энэ мэдэгдэлдээ тэрбээр сөргөлдөгч хүчнийхнийг хөлснийхөн хэмээн нэрлээд, бослого гарч байсан Панжшер муж одоо шинэ засаглалын хяналтад бүрэн орсон хэмээн онцолж байв. 

 

Талибуудын гарт бүх эрх мэдэл очиж, Масуд ард түмнээ бослогод уриалав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин